Ус бол амьдралын үндэс юм. Манай гарагийн 70 хувийг эзэлдэг ус нь бидний болон манай гарагийн эрүүл мэндэд маш чухал юм. Түүний цэвэршүүлэгч, чийгшүүлэгч шинж чанарууд нь ургамал ургахаас эхлээд хоол боловсруулалтыг дэмжих хүртэл бүх зүйлд тусалдаг.
Та хичнээн хэмжээний ус уух нь таны эрүүл мэндэд нөлөөлдөг нь гайхах зүйл биш юм. Хэт их ус уух нь эрдэс бодисын тэнцвэр алдагдахад хүргэдэг бол хэт бага хэмжээгээр уух нь шингэн алдалт, толгой өвдөх, ядрах зэрэгт хүргэнэ.
Бид өдөрт хэр их хэмжээний ус уух хэрэгтэй байдаг вэ?
Биологийн өвөрмөц байдал нь зөвхөн хоолонд төдийгүй бидний бие махбодийн хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай усны хэмжээнд бас нөлөөлдөг. Эрчүүд өдөрт дунджаар 3.7 литр, эмэгтэйчүүдэд 2.7 литр ус шингээх ёстой. Энэ нь маш их санагдаж болох ч энэ тоо нь бидний хоол хүнснээс авдаг ус, шингэнийг оруулсан. Хоол хүнснээс бид нийт авах ёстой шингэнийхээ 20 орчим хувийг авдаг.
Хувь хүний усны хэрэгцээг тооцохын тулд амьдралын хэв маягийн янз бүрийн хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Хоол тэжээл, нас, цаг агаар, эрүүл мэндийн байдал зэрэг нь бүгд биеийн чийгшүүлэх хэрэгцээнд нөлөөлдөг. Жишээлбэл, шинэ жимс, ногоон навчит ногоогоор дүүрсэн хоол нь боловсруулсан, савласан бүтээгдэхүүнд суурилсан хоолноос илүү чийгшүүлэгч ихтэй байдаг.
Дараахь тохиолдолд усны хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай.
· Суулгалт, бөөлжих
· Дасгал хийх
· Өндөр газарт байрлах (2,500 метрээс дээш)
· Халуун ба эсвэл чийглэг температурт байх
· Өвдөх / халуурах
· Архи их уусны дараа, ер нь архины хэрэглээ их үед
· Цисцит буюу давсгийн үрэвсэл үүссэн үед
· Жирэмсэн / хөхүүл үед
Ямар төрлийн ус уух сайн бэ?
Ус уух хэд хэдэн арга байдаг бөгөөд тус бүрийн талаар бага зэрэг мэддэг байх нь танд хамгийн сайн сонголт хийхэд тусална.
· Карантны ус. Карантны усыг уухад хамгийн хялбар боловч энэ нь үргэлж аюулгүй байдаггүй. Зарим улсын ундны усны систем нь маш сайн цэвэршүүлэх системтэй байдаг бол зарим нь хлоржуулалтын дайвар бүтээгдэхүүн, хар тугалга, бактери зэрэгийг агуулсан байдаг. Та оршин байгаа орныхоо усны системийг сайн судалж байж карантны ус уух үгүйгээ шийдээрэй.
· Савласан ус. Хуванцар савтай ус нь аюулгүй карантны ус ашиглах боломжгүй хүмүүсийн түгээмэл сонголт байдаг. Гэсэн хэдий ч хуванцар сав руу нэвчсэн химийн бодисууд, мөн хуванцар сав өөрөө бидний хүрээлэн буй орчинд муу нөлөөлөл үзүүлэх нь ихсэж байна.
· Шүүлтүүрдсэн ус. Усны шүүлтүүр нь хүрээлэн буй орчны хорт бодис нь усны системд аюул учруулж болзошгүй тул бохирдлыг арилгахад тусалдаг. Зөв шүүлтүүр сонгохын тулд танай усанд ямар бохирдуулагч бодис байгааг мэдэх нь чухал юм.
· Нэрмэл ус. Усыг нэрэх нь буцалж буй уснаас уур гаргах замаар дотор нь байгаа хорт бодисыг зайлуулах процесс юм. Гэсэн хэдий ч зарим нь нэрэхээс өмнөх усанд агуулагдах эрдэс бодис нь бидний эрүүл мэндэд тустай гэж үздэг.
· Шүлтлэг ионжуулсан ус. Усны ионжуулагч нь электолизоор шүлтлэг ионжуулсан ус үүсгэдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд тодорхой ашиг тустай гэдэг нь батлагдаж энэ төрлийн усны хэрэглээ дэлхий нийтэд түгээмэл болж байгаа.
Эрүүл мэнд ба Ус
Усны аль эх үүсвэр нь танд тохирсон байхаас үл харгалзан, хангалттай хэмжээний ус уух нь бидний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Та өдөрт уух усны хэмжээгээ өөрийн биеийн үйл ажиллагаанд зориулж зөв тодорхойлон, шаардлагатай бол тэмдэглэл хөтөлж эсвэл сэрүүлэг тавих замаар хангалттай хэмжээний шингэн өөртөө авч байгаарай.
Усны чанарын талаархи зөвлөмжүүд
· Танай нутагт цэвэр усны булаг байвал олоод аваарай.
· Гэртээ байгаа усыг шалгах туршилтын хэрэгсэл худалдаж аваарай.
· Таны угаалтуур эсвэл усны турбанд усны шүүлтүүр тавьж туршиж үзээрэй.
· Хуванцар савны оронд дахин ашиглах боломжтой шилэн савыг сонгоорой.
· Усыг хар тугалга үүсгэж болзошгүй хуучин сантехникийг солих талаар бодож үзээрэй.
· Байгаль орчинд ээлтэй цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг сонгох.
· Хоол хийдэг тосыг карантруу зайлуулахаас зайлсхий.
· Хэрэглэж буй ус болон хэрэглэж буй цэвэрлэгээний бүтээгдэхүүний хувьд зөвхөн хэрэгтэй зүйлээ л хэрэглээрэй.